
БУЦААЛТ
УЛСААС БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХДээл бренд нь илүүдэл материал, үр ашиггүй зардал, байгаль орчны бохирдолгүй арга замаар үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлздэг ба чанарын өндөр шаардлага хангасан цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад анхаардаг. Иймээс манай бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан олон улсын хэрэглэгчид буцаалт хийх болон солих боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.
Таныг оновчтой сонголт хийхэд бид ямагт туслалцаа үзүүлж зөвлөгөө өгөхөд бэлэн байх болно.
Хэрэв таньд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол contact@deelbrand.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.
ДОТООД ДАХЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТХэрэв та Монгол улс дотор бараа бүтээгдэхүүн захиалан худалдан авсан тохиолдолд хүргэлт очсон даруйд захиалгын барааг өөрт тааруулан шалгах ба бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрч барааг хүлээн авч баталгаажуулах гарын үсэг зурсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй болохыг анхаарна уу.
Таны захиалсан бараа бүтээгдэхүүний хэмжээ, размер өөрт тань таарахгүй бол 24 цагийн дотор 7707-8884 дугаарын утсаар манай мэдээллийн ажилтантай холбогдон таньд таарах хэмжээг үнэгүй солиулан авах боломжтой.
Таний худалдан авсан бараа бүтээгдэхүүний буцаалтын формыг хүлээн зөвшөөрч, бараа бүтээгдэхүүний хаяг шошго, баглаа боодол хөндөгдөөгүй, ямар нэгэн бохирдол, үнэр шингээгүй тохиолдолд ажлын 5 хоногт багтаан гомдол саналыг шийдвэрлэнэ.
ДЭЛГҮҮРЭЭС АВСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТМанай нэрийн дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний хаяг шошго, баглаа боодол хөндөгдөөгүй, ямар нэгэн бохирдол, үнэр шингээгүй тохиолдолд худалдан авсан баримтыг үндэслэн 24 цагийн дотор буцаах боломжтой.
Дээрх тохиолдолд та манай 7707-8884 дугаарын утсаар мэдээллийн ажилтантай холбогдон бүтээгдэхүүн буцаах талаар саналаа яаралтай мэдэгдэж бидэнд авч ирэх ба буцаалтын формыг бөглөж баталгаажуулна.
Хэрэв хаяг шошго, баглаа боодол хөндөгдсөн, ямар нэгэн бохирдол, үнэр шингэсэн, өмсөж гэмтээсэн эсвэл худалдан авсан баримт байхгүй бол бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүйг анхаарна уу.
ЗАХИАЛГЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТЗахиалгаар бүтээгдсэн бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй ба худалдан авагч шаардлагатай мэдээллүүдийг гүйцэтгэл эхлэхээс өмнө өгсөн байх шаардлагатай. Хэрэв захиалгын бүтээгдэхүүнд засвар оруулах бол эцсийн гүйцэтгэл гарахаас өмнө мэдэгдэнэ.