background

НУУЦЛАЛ

Бид https://deelbrand.com хуудас болон аппликэйшнээр үйлчлүүлж буй хэрэглэгчдийнхээ хувийн нууцлалыг чандлан хадгалахыг нэн чухалчилдаг. Манай хуудсаар үйлчлүүлж бүртгэл, өргөдлийн маягт бөглөж буй хэрэглэгчиддээ хувийн мэдээллийг нь ямар зорилгоор авч байгааг тайлбарлах үүднээс дараах мэдээллийг хүргэж байна. Та анхааралтай уншиж танилцана уу!

Энэхүү нууцлалын бодлого нь зөвхөн https://deelbrand.com хуудсанд хандаж байгаа үйлчлүүлэгчдэд хамааралтай.

  1. Нууцлалын бодлого нь манай сайтаар дамжин орж ирсэн хувь хүний мэдээлэл хамаарах ба гуравдагч этгээдэд ямар нэг байдлаар дамжуулагдахгүй болно.
  2. Таны зөвшөөрөлтэйгөөр хүлээн авсан мэдээллийг зөвхөн дотоод хэрэгцээнд ашиглах ба deelbrand брэндээс зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагааны тухай мэдээлэл түгээхэд чиглэнэ.
  3. https://deelbrand.com брэндийн өөрийн сайт дээр байршуулсан текст болон зурган мэдээлэл нь компаний бүрэн эзэмших зохиогчийн эрхтэй бүтээл, мэдээллүүд байх буюу гуравдагч этгээд оролцсон тохиолдолд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тавигдсан оюуны өмчийн бүтээлүүд байна. Энэ бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр ашиглах нь компаний оюуны өмчийн болон бусад эзэмших эрхийг зөрчиж байгаа үйлдэлд тооцогдоно.
  4. Сайтын аль ч хэсгээс бичгээр болон албан ёсны зөвшөөрөлгүйгээр мэдээлэл хуулах, хувилах, нийтлэх, дамжуулах, олон нийтэд түгээх хориотой ба зөвхөн мэдээлэл авах зорилгод ашиглагдана.
  5. Сайт дээрх үнийн мэдээлэл зөвхөн дотоодын татварыг оруулсан монгол төгрөгөөр, олон улсын хэрэглэгчдэд түүнтэй тэнцэх хэмжээний америк доллараар хэмжигдсэн байна. Үнийн мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай ба бүтээгдэхүүнийг худалдан авах улс орноос хамааран өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу. Хэрэв үйлчлүүлэгч бүтээгдэхүүний загварт өөрчлөлт оруулах, захиалах тохиолдолд өмнө нь дурдсанчлан үнэ болон хугацаа өөрчлөгдөх болохыг анхаарна уу?

Мөн манай сайт руу шууд болон өөр сайтаар дамжиж орохдоо дараах нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Таны бүртгүүлсэн мэдээлэл онлайн худалдан авалт хийх үйл явцыг илүү хурдан хялбар болгоход чиглэгдэж байна.

  1. Өөрийн мэдээллийг олон дахин оруулахгүйгээр нэвтэрч үйлчилгээг авах
    • Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
    • Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
    • Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхитэй горимд орох хүртэл хадгална.
  2. Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг богино хугацаанд олох
  3. Сонирхол хайтад нийцсэн мэдээллийг авах

Мэдээлэлтэй танилцсанд баярлалаа!